
Гангатай лаа
100 мл
3,600₮
Монгол малын цэвэршүүлсэн тос, ганга өвстэй. Утаа багатай, удаан шатна.
Монголд, өөрийн үйлдвэрт хийсэн
Улаанбаатарт үнэгүй хүргэнэ, орон нутагт унаанд тавьж өгдөг
Дэлгүүр, бөөний худалдаачидтай хамтарч ажилладаг
- Багтаамж
- 100 мл
- Үнэ
- 3,600₮
- Гол найрлага
- Малын цэвэршүүлсэн тос, ганга өвс
- Онцлог
- Утаа багатай, удаан шатна
- Сав
- Шилэн аяга, таглаатай

Монгол малын цэвэршүүлсэн тос, ганга өвсөөр хийсэн лаа. Шилэн аяганд, таглаатай ирнэ. Утаа багатай, удаан шатдаг.
Зэдэд лаа яагаад орох вэ?
Зэдний уламжлалт бүрдэлд лаа заавал ордог — гэрлийг бэлгэддэг. Буяны ажил, хойлогод ирсэн зочин гэртээ авч очоод асаадаг.
Яаж хийгддэг вэ?
Саван шиг үйлдвэрийн дамжлагаар явдаг: тос цэвэршүүлэх, ганга нэмэх, цутгах, хөргөх, таглаад савлах. Ширхэг бүрийг савлахын өмнө шалгана.
Хаанаас авах вэ?
Дангаар нь 3,600₮, эсвэл 16,000₮-ийн буяны зэдний бүрэн багцын нэг хэсэг болгон. Улаанбаатарт үнэгүй хүргэнэ.
Түгээмэл асуулт
Лаа юугаар хийгддэг вэ?
Монгол малын цэвэршүүлсэн тос дээр ганга өвс нэмж, өөрийн үйлдвэрт хийдэг. Мал маллаж ирсэн ард түмний хувьд малын тос бол хамгийн танил түүхий эд.
Утаа гарах уу?
Утаа багатай. Тосыг цэвэршүүлэх шатанд нь сайтар боловсруулдаг тул өрөөнд хэрэглэхэд тохиромжтой.


